Thursday, October 30, 2014

Halloween

Halloween-ий баярыг Улаанбаатарчууд арай өвөрмөц аргаар шоудах сайхан шалтаг болгоод нэлээн хэдэн жил болжээ :P. Halloween гэдэг нь All Hallow's Evening-ий товчлол бөгөөд (Бүх Гэгээнтнүүдийн үдэш) Allhallowtide хэмээх Христийн шашны үхэгсдийг дурсах 3 өдөр дараалан тэмглэгддэг баярын эхлэл өдөр юм байна. Гол утга учир нь хошин шогийн аргаар "Үхэл"-ийн хүчийг аргадахад оршдог байна. За энэ ч яах вэ, бидэнд содон хувцас өмсөж шоудах нь л чухал юм чинь тэ? ((:

Pins - Hair trend

 "Невидимка" (невдинк) аль болох нуух маягаар зүүдэг шүү дээ. Энэ зунаас өнгө өнгийн, янз бүрийн хэлбэр дүрстэй невидимка-уудыг ил, харагдахуйц байдлаар хүссэн хэлбэр гарган хэрэглэх нь тренд болж байна. Маш амархан, энгийн хэрнээ бүтээлч байгаа биз (:

Tuesday, October 28, 2014

Timeless Beauty - Огт Хөгширдөггүй олны танил бүсгүйчүүд

Clueless гэх тасархай хувцасны өрөөтөй оины тухай киног үзэж  байсан биз дээ? Alicia Silverstone одоог хүртэл 10 жилийн охин шиг харагдаж чадахаар байна шүү. Зүүн талын зураг дээр 21 настай бол баруун тал дээр 37 настай.

Энэ эмэгтэй юу ч өмссөн сайхан харагдах юм аа:) Gwen Stefani одоо 41 настай ба 2 хүхдийн ээж.

THANN - Hair Mask


Хаанаас авсан: THANN

Үнэ: 26,800₮

Үүнээс өнгөрсөн жил байнга авдаг байсан ч энэ жил нэг л авах хүсэл төрөхгүй байсаар сая нэг аваад хэрэглэж үзлээ. Үнэр нь их гоё фрэш.. Гэхдээ тэжээл нэг их айхтар өгөхгүй байгаа ч юм шиг, зүгээр л үс зөөлрүүлээд өнгөрсөн юм шиг санагдсан. Яах вэ, ванны өрөөнд байж байхад илүүдэхгүй ;)

Monday, October 27, 2014

THANN - Alps and Mount Fuji Mineral Water Face Mist

Хаанаас авсан: THANN

Үнэ: 24,900₮

THANN арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд сэтгэлд нэг л хүрдэггүй ч энэ мист таалагдсан шүү. Альпийн нуруу, Фужи уулын минерал ус гэдэг нь юу л бол ((:, гэхдээ шисо хандтай-д нь бол итгэж байна аа (: Хэмжээ нь (60мл) жижигхэн, авсаархан тул цүнх хүндрүүлээд байхгүй ч амархан дуусахаар санагдсан. Цацагч нь нарийн аэрозол ширхэгээр цацахгүй нэг л "бөөгнөрүүлж" цацдаг тул аль болох холоос цацах хэрэгтэй санагдсан шүү.

Tuesday, October 21, 2014

Rita Hazan - Root Concealer - Үсний уг будагч

 Үс угаасаа цайгаад ойр ойрхон будах шаардлага гараад байна уу?

Monday, October 20, 2014

Гэрэл & Сүүдэр хэрхэн тавих вэ?

Дараах хөдөлгөөнт зургуудыг дагаад нүүрэндээ гэрэл, сүүдэр тавьж сурцгаая (:
Загас шиг хацраа сорж байгаад ((:

Sunday, October 19, 2014

Fall Lippies - Намар, өвлийн уруулын будгууд

Цаг агаар хүцтэрч дулаан, "бараан" хувцаслахтай зэрэгцэн цайвар ягаан, улбар шар, peach өнгийн уруулын будгуудаас илүүтэйгээр хүрэн улаан, чернил-н ягаан, хар хөх гэх мэт өтгөн, бараан өнгөнүүдийн эрэлт ихэсдэг. Тод өнгийн уруул ямар ч бараан, энгийн хувцаслалтыг "саппп" гээд л дээш татчихдаг шүү дээ. (:

Яг одоогийн байдлаар хамгийн их таалагдаж байгаа 5 dark lip colours-ийг та нартайгаа хуваалцъя:


Saturday, October 18, 2014

As I Am - Coconut CoWash - Cleansing Conditioner


Үс, хуйхыг цэвэрлэхээс гадна тэжээл өгөгч цэвэрлэгч - ангижируулагч, эхлээд шампунь хэрэглэх шаардлагагүйгээр шууд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх тул цаг хэмнэх ба нойтон үсийг оролдох шаардлагыг багасгадаг.

Наргил модны самрын тос, Кастор тос (үс ургуулагч), танжерин (цэвэрлэгч, ситрус) гэх мэт үс, хуйх эь маш сайн найрлагуудтай. Амархан ширэлддэг үсийг "тайвшруулах" үйлчилгээтэй.

Хэмжээ: 454 грамм

Үнэ: 28,800₮

Wednesday, October 15, 2014

Backpacks - Үүргэвчүүд


Сүүлийн хоёр жил тун эрэлт хэрэгцээтэй байгаа цүнхний тренд бол үүргэвчүүд юм. (:

Үүргэвчийг зөвхөн кет, спорт загварын чөлөөт хувцас дээр өмсөхгүйгээр өдөр тутмын сургууль, оффисын амьдралд хэрэглэхэд эвтэйхнээс гадна тун чиг загварлаг хэрэг болжээ ((:

Хүнд цүнх нэг талдаа үүрсээр байгаад нуруугаа далийлгачихсан над шиг олон мянган ном, хэрэгтэй хэрэггүй юм чирж явдаг бүсгүйчүүдэд бүр нэг азны коля болж байгаа биз? :D

Foreo - Luna Silicone Cleanser

Foreo нь Швед гоо сайхан болон ахуйн хэрэглээний дэвшилтэт технолог нэвтрүүлэгч брэнд юм. Тэд Foreo Luna хэмээх силикон "үс"-тэй Clairsonic-н ямар ч сүүлийн үеийн соник цэвэрлэгч багснаас хэд дахин илүү хэмээн өрсөлдүүлэхээр зах зээлд гаргаж ирсэн нь 2014 оны Шилдэг Бүтээгдэхүүнээр ELLE, болон Allure сэтгүүлийн Annual Beauty Awards хүртсэн байна. Албан ёсны үнэ нь 200 ам.доллар.

Tuesday, October 14, 2014

Dove Dry Shampoo


Dove хуурай шампунь, үснийхээ угруу цацаад хэсэг байлгасны эцэст нарийн шүдтэй самаар сайтар самнахад үс угаасан мэт хөвсийж, тослог нь арилан сайхан үнэртэй болно. (:

Үнэ: 16,500₮

Nude Lips


Nude lips буюу нүцгэн, арьсны өнгөтэй уруул сүүлийн хэдэн жил тренд болж байна. Нүд, хацраа тодоор будсан тохиолдолд хийхэд маш тохиромжтой, "зөв" хийж чадвал их гоё харагддаг.

Thursday, October 9, 2014

The Body Shop - About the Brand

1970 онд Anita Roddick машин засварын гараж-д The Body Shop нэртэй бяцхан лангуу дээр хоёр гэрийн эзэгтэй цагаац бүсгүйчүүдийн хамт байгалийн гаралтай найрлагуудаар гэрийн нөхцөлд хийсэн саван, шампунь гэх зэргийг зарж байхтай тааралджээ.



Wednesday, October 8, 2014

ELF studio - Blush Palette - Хацар өнгөлөгчдийн цуглуулбар





4 төрлийн хацар өнгөлөгчийн цуглуулбар. Авсаархан, хүнд хөөрхөн бэлэг болохоор (:
Матт болон гялалзагч өнгөнүүдтэй ба бүгдийг нь багсаараа нийлүүлэн хэрэглэж "онцгой" өнгө гарган авах боложтой. (;

ELF studio - Contouring Blush & Bronzing Powder - Хацар өнгөлөгч болон сүүдэр



Матт хацар өнгөлөгч болон сүүдэр. Сүүдэр нь хэтэрхий бараан, гялалздаг биш тул будалтыг маш "натурал" харагдуулдаг. Энэ хос нь Nars-ын алдарт Blush and Bronzer-ын exact dupe нь юм. (:

e.l.f. studio - Warm Bronzer - Сүүдэр & Контур


камерын гэрэлд

ELF - Eyes Lips Face - About the Brand

2004 онд 23 настай Joseph Shamah (Бизнесийн чиглэлийн шинэхэн төгсөгч) болон 31 настай Scott Vincent Borba (Hard Candy-н үндэслэгчдийн нэг, гоо сайхны бизнесийн салбарт насаараа шахуу ажилласан) нар New York хотноо бүсгүйчүүдэд "боломжийн" үнэтэй хэрнээ чанартай, өргөн сонголттой гоо сайхны брэндийг санал болгохоор e.l.f. Cosmetics-ийг үүсгэн байгуулжээ.

Monday, October 6, 2014

Blake Lively бие давхар гэнэ (:


Gossip Girl -ын фенүүд байна уу?

Блейк болон түүний нөхөр Ryan Reynolds нар анхны хүүхдээ хүлээж байгаа гэнэ ээ. Гоё юм өө. Блейк өөрийн цахим хуудас болох Preserve-т энэ зургыг бусад жирэмсэн бүсгүйчүүдийн зурагтай оруулж, ээж болох гэж байгаа бүсгүйчүүддээ баяр хүргэе гэсэн хаягтайгаар оруулсан байна. Тэрээр 30 гаруй хүүхэдтэй болохыг хүсэж байна хэмээн нэгэн ярилцлагандаа тоглоом хийсэн байна. Түүний нөхөр Scarlett Johansson-той өмнө нь гэр бүл байсан ба Скарлетт ч энэ жил шинэ нөхөртэйгөө өнхны хүүхдээ хүлээж байгаа юм байна. (:

Thursday, October 2, 2014

ConAir - No heat Hair Curler - Үс гэмтээхгүйгээр буржийлгагч




Taylor Swift-ийнх шиг жигд долгиолсон үс засалтыг хайч, индүүгээр үсээ гэмтээхгүйгээр хиймээр байна уу? :D

Con Air-ын  үс буржийлгагч "саваа"-нуудыг танилцуулаж байна. Та үсээ үл ялиг норгоод хэсэгчлэн үзүүрээс нь уг хүртэл ороож тулахаар нь "зангидна". Ингээд хэсэг хугацаанд байлгасны дараа тайлахад нэгэн жигд долгионууд үүссэн байх болно. (:

Нэг хайрцаг дотор 10 ширхэг саваанууд байдаг тул ямар ч өтгөн үстэй хүнд хангалттай хүрнэ.

Үнэ: 25,500₮



Wednesday, October 1, 2014

Primer vs. Base - Праймер, бейс-ийн талаар

Праймер, бейс хоёр гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн хувьд ямар ч ялгаагүй - аль аль нь арьсыг будалтанд бэлтгэж өгдөг ба зарим тохиолдолд ямар нэг онцгой үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь нүхжилт, өөг дарах, будагны тогтоцыг удаашруулах, арьсны өнгийг цайруулж харагдуулах гэх мэт.

Праймер нь арьс арчилгааны төгсгөлийн шат байдаг бол (цэвэрлэгээ + тоник + зовхины тос + серум/эссенц + чийгшүүлэгч + нарны тос + праймер), Бейс-ийг нүүр будалтын эхний шат гэж тооцдог, base make-up буюу суурь будалтын эхлэл гэсэн үг. Ийм учраас зарим Солонгосын гоо сайхны брэндүүд бейс-ийг нь суурь будаг шиг түрхээд дээр нь өөр бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр ашиглаж болдог бүтээгдэхүүн гэж сурталчлах гээд байгаа юм шиг санагддаг. Солонгост байдаг охидууд бас тэгж тайлбарлах хандлагатай байдаг юм билээ. Тэднийхээр бол бейс хэрэглэхийн өмнө шаардлагатай бол праймер давхарлах хэрэгтэй юм гэнэ. Гэсэн хэдий ч хүсвэл праймерийг ч гэсэн түрхчихээд дээрээс нь фаундейшн түрхэхгүйгээр явж болох болохоор надад энэ тайлбар утгагүй санагддаг. Дэмий л олон янзын юм түрхэж арьсаа хүндрүүлээд яах вэ дээ, тэгэхдээ тэргүй нэг ижил үүрэг, роль-той байхад, тийм үү?

Праймер/бейс нь:
1. Зовхины (нүд будалтанд бэлтгэх үүрэгтэй ба хялгасан судаснуудыг далдалж, тослог тэнцвэржүүлэн нүдний тень-ий тогтоцыг сайжруулдаг)



2. Сормуусны (сормуусыг урт, өтгөн болгохоос гадна сормуусны будгийн буултыг бууруулдаг)
 Ихэнх тохиолдолд цагаан өнгөтэй байдаг.

3. Арьсны (Фаундейшн, ББ гэх мэт суур будалтын тогтоцыг сайжруулж, арьсны өөг илүү сайн далдлах зорилготой)

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Queen Helene - Mint Julep Masque

Хар батга, хэт сунасан нүхжилт, хэт тослогжилт, хүрээлэн буй орчны бохирдол зэргийг гүн цэвэрлэх ногоон шавран маск. Queen Helene нь 1930-аад оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгалийн гаралтай найрлагууд ашигладаг АНУ-н арьс арчилгааны брэнд юм.