Wednesday, March 5, 2014

Коллаген гэж яг юу вэ ба коллаген-тай гоо сайхны бүтээгдэхүүнүүд үнэхээр үйлчилдэг үү?

Гоо сайхны компаниуд нэг хэсэг бүгд л коллаген-тай ийм ч тос, тийм ч серум гээд коллаген-р шуурлаа. Арьсан дээр түрхдэгээс гадна бүр нунтаг коллаген найруулаад уувал арьсны коллагеныг нөхнө гэж байна шүү. Ийм сайхан санаанаас яаж татгалзах вэ, тэгээд ч японууд айхтар шинжлэх ухаанч улс үйлчилдэг л байлгүй гээд нэг нунтаг коллаген авлаа. Нөгөөхөө уухаа хааяаа мартаад л, хааяаа хоёр, гурван халбагаар нь ууж байна. Тэгээд нэг зар гаргаж байгаад ажилдаг эсэхийг нь судлахаар шийдээд хэд хэдэн нийтлэл, википедиа, Лансет-н цахим хуудсаар нимгэн банзан дээр явлаа /surfing/.

КОЛЛАГЕН гадуураа буюу артьсан дээрээ түрхэж хэрэглэх нь ЯАМАР Ч ҮР ДҮНГҮЙ юм байна.

Английн химич John Dalton гэдэг эрдэмтний Дальтны 500 гэдэг дүрэм байдаг юм байна. Тун энгийнээр тайлбарлах юм бол ямар ч молекул / бүх эд юмс молекулаас бүтдэг, та, би, коллаген ч бас/ арьсны гүнд нэвтрэн орохын тулд маш маш маш МАШ  жижигхэн байх ёстой. Энэ эрдэмтэн анх нээсэн тул хэмжээг нь түүний нэрээр буюу Дальтон гэж нэрлэсэн байна. Арьсанд нэвтрэн, шингэж ямар нэгэн нөлөө үзүүлэхийн тулд молекул 500 Дальтоноос бага байх ёстой юм байна. Гэтэл энэ Коллаген чинт жижигдээ 2000, дундаж нь 15000 Дальтон байдаг гэж байна шүү. Тэгэхээр гаднаас нь л өтгөн тосоор хучаад байхаас арьсны алдагдсан коллаген-г нөхөх бол худлаа юм байна.

Ихэнх аллерги үүсгэгч молекулууд 200-300 Дальтоны хэмжээтэй тул бид тун амархан харшилдаг юм байна.

За гаднаас нь түрхээд болдоггүй юм бол, дотроос нь эм, нунтаг хэрэглээд уучихъя гэсэн ч мөн адил ҮЙЛЧИЛДЭГГҮЙ юм байна.

Коллаген бол кератин-ы нэгэн адил уураг. Мах ч мөн адил уураг. Бүхий л уургууд амино хүчлүүдээс бүрддэг. Тэглээ гээд амруугаа хийгээд, ходоодонд ороход бүх юм яаж задардаг билээ түүний нэгэн адилаар коллаген ч задарна. Ямар нэгэн ид шидийн аргаар хоол боловсруулах эрхтэнд гэнэт нэг дор бүх коллагенуудаас задарсан амино хүчлүүд "за хэдүүлээ чинь арьсны коллагеныг нөхөх гэж ирсэн, миний араас марш!" гээд явдаггүй л юм байна л даа. 

Уураг агуулсан хүнс сайн идвэл бидний бие амино хүчлүүдийг нь цуглуулаад цаанаасаа ийш тийш нь зохицуулж байгаад коллаген болгоод арьсны давхаргад хандивладаг юм байна гэж эрүүл мэндийн сэтгүүлийн 4 нүүр нийтлэл уншаад ойлголоо.

Тэгэхээр үнэтэй коллагены бэлдмэлүүдэд хууртахгүйгээр амино хүчлээр баялаг хоол хүнс хэрэглэж бие организмдаа хуваарилалтыг даатгахаас өөр аргагүй юм байна

RainbowGL группт нэгдэхийг хүсвэл энд дараарай

3 comments:

  1. yaag unen, Collagen turheed, uugd nemergui. Bi FB neg groupd ingej bicheed zagnuulsan, tgvl yaagd tom tom goo shnii branduud collagentei buteegdehuun gargaad bgaan gd xaxa.
    Ternii orond collagen aguulsan huns heregleh heregtei, tahianii dalavch, Salmon zagas baigaliin Collagen-r hamgiin bayalag bdg gsn,

    ReplyDelete
  2. nere l tiim bh ldaa. ene uuj iddeg collagenuud neg taliin biznes l bolchihsn bdg bh oo.

    ReplyDelete