Sunday, March 2, 2014

Хамгийн хэрэгтэй 3 багс ба багсаа хэрхэн цэвэрлэх вэ?

Нүүр будагч маш олон төрлийн багснууд байдаг.

Багсны үс синтетик буюу хиймэл ба жинхэнэ амьтных гэж хоёр том ялгаатай. Жинхэнэ амьтны үстэй багс будгийг өнгөөр нь буюу илүү пигмент-тэй гаргадаг ба хиймэл үстэй багсаас хамаагүй цөөхөн хөдөлгөөн хийхэд хангалттай байдаг. Учир нь амьтны үс маш олон жижиг жижиг нүхнүүдтэй байдаг ба эдгээр нүхэнд будаг шингэн ордог байна. Амьтанд хайртай бол битгий айгаарай. Нүүр будгийн багс хийх гэж аливаа амьтныг хороодоггүй. Хавар, намрын улиралд үсийг нь хонь ноослож байгаа мэт самнан авдаг байна.

Миний бодлоор хамгийн хэрэгтэй, өдөр тутам ашиглагддаг 3 л багс байдаг.

1. Stippling brush буюу эмэгтэй хүн бүрт хэрэг болох, маш олон янзаар ашиглагдах багс.

Ихэвчлэн үзүүр хэсгээрээ цагаан үлдсэн бие нь хар өнгөтэй тул өмхий хүрэн, зебра ч гэж хэлэгддэг. Уг багсаар шингэн крем түрхэхэд маш гоё шингэж ордог. Мөн хацар өнгөлөгч, гэрэл - сүүдэр, нунтаг энгэсэг зэрэгт ашиглаж болдог. Ийм төолийн багс авахдаа үсний хэмжээ намхан байх тусам сайн гэдгийг анхаараарай.

2. Blending brush буюу уусгагч багс
Smokey eye, ер нь нүдний бүх төрлийн будалтыг хийхэд маш тохиромжтой. Ер нь тод өнгийн будгийг сайтар уусгахгүй бол их эвгүй харагддаг. Мөн хамраа өндөрлөдөг бол энэ төрлийн багс ашиглаарай. Уусгагч багс зуйвандуу хэлбэртэй байх ёстой шүү.

3. Angled brush буюу өнцөгтэй багс


Үүгээр нүдийг маш олон янзаар хүрээлж болохоос гадна уруул хүрээлэж мөн хөмсөг хэлбэржүүлэхэд ашигладаг. Ийм төрлийн багс хатуу байх тусмаа хэрэглэхэд хялбар байдаг.


Нүүр будгийг заавал багсаар хийх шаардлага байдаггүй. Хуруугаараа түрхэх ер нь хамгийн шилдэг арга санагддаг. Ихэнх мэргэжлийн make-up artist-ууд гараараа л түрхдэг. Гараараа ч бай, багсаар ч бай ашиглаж байгаа хэрэгслээ маш сайн цэвэрлэж байх нь чухал.

Багс хэрхэн цэвэрлэх вэ?

Ихэнх багс цэвэрлэгч нар энгийн л бактерийн эсрэг саван байдаг. Өөрөөр савлаад л , гоё нэр өгөөд л зарах нэг шинэ юмтай болчихсон мэт.

Тусад нь хямдавтар шампунь эсвэл гарын шингэн саван гаргачихад л хангалттай. Багсаа норгоод маш бага савангаа тусаагаад алган дээрээ үрж цэвэрлэнэ.


RainbowGl группт нэгдэхийг хүсвэл энд дараарай

1 comment: