Шинэ жилийн баяртаа юу өмсөх, үсээ хэрхэн янзлах, нүүрээ хэрхэн будах зэрэг эмэгтэй хүиий асуудлуудаа шийдсэн үү? ((:
Сүүлийн үед шинэ, залуу одууд улаа хивсний ёслол дээр үсээ хэрхэн зассан зургуудыг харан санаа аваарай (:
Tuesday, December 2, 2014
Mybelline - Colour Tattoos
Нүдээ олон өнгийн тень хольж будахаас залхуу хүрдэг үү? Тэгвэл энэхүү тосон будгийг ашиглаад хуруу эсвл багсаараа хэдхэн хоромын дотор маш чамин, "хичээл, зүтгэл гаргасан" юм шиг харагдуулах энгийн будалт хийх боломжтой. Өдөр тутамд хичнээн амар гээч. Дангаараа тогтоц сайтай ч праймер-тай хослуулж хэрэглэвэл өдөржингөө маш тод байдлаа хадгалдаг. Нэг савыг өдөр тутам шахуу ашиглахад 3 сар элбэг ашиглагддаг тул анх үнэтэйвтэр санагдаж болох ч хөрөнгө оруулалт гээд бодчих ((:
Monday, December 1, 2014
First Aid Beauty - Eye Duty - Triple Remedy
Үнэ: 36$
Нүдний доогуур хөх туяатай панда омгийн хүн байна уу? Байвал хөхрөлтийг өнгөлөн далдлаад зогсохгүй, тууштай хэрэглэвэл 1.5 дахин бүдгэрүүлдэг зовхины тос олсон шүү. First Aid Beauty-д хайр зарласан байгааг хүн бүр байгаа байх ((: Энэ зовхины тос ч мөн ялгаагүй санаанд сайхан хүрлээ. Металл түрхэгч нь өглөөгүүр хүйтэн оргиод хавдсан нүдийг бага зэрэг сэргээж өгнө. Хамгийн гол нь өдрийн турш тогтоц сайтай, харшил өгөөгүй. (:
Garnier - Мицеллярная вода (хамгийн сайн цэвэрлэгч)
Хаанаас авсан: УИД-ын Номин супермаркет
Үнэ: 12,999₮
Мицелляр ус гэж (францаар: eau micellaire) гэж Францын Bioderma гоо сайхны брэндийн олон таниулсан маш сайн цэвэрлэгч ус юм. 90-ээд онд Франц-д зохион бүтээгдсэн энэхүү цэвэрлэгч нь яг л ус шиг шингэн бүтэцтэй ба ямар ч үнэргүй бөгөөд хамгийн эмзэг арьсанд ч таарахаар зөөлөн гэдгээрээ олны анхаарлыг татаад байна. Тун зөөлөн хэрнээ маш зөрүүд будгийг ч сайтар арилгадаг. Нүд, уруулын будгаа арилгахадаа хөвөнг мицелляр усаараа норгож, бага зэрэг жин тавих мэт хөнгөн дарж байгаад эвтэйхэн арчихад болно. Мэдээж суурь будгаа энэ янзаар арилгаж болох ч, орчны бохирол хэ өндөр газар давхар нэг цэвэрлэгч хэрэглэх шаардлагатай гэж бодож байна. Энэ Гарниерын мицелляр ус боломжийн үнэтэйгээс гадна Биодерма-ийн уснаас ялгагдаад байх юм огт байхгүй санагдсан шүү. (:

Wednesday, November 19, 2014
Хүүхэлдэйн Сормуус
Тугал шиг урт, өтгөн сормуус ямар нүдийг маш сайхан чимдэг шүү дээ. Хүйтний улиралд сормуусны будаг ч бууж, урсах нь бага байдаг тул сормуусаа янз янзаар будаж туршиж үзээрэй (:
1. Сормуусаа дэрвийлгэх. Сормуусаа дэрвийлгэхэд аль болох угаар нь дарж хэдэн хором барьж байгаад дунд, төгсгөл хэсэгт нь хэд хэд "чимхээрэй". Яг голоор нь тас дарж дэрвийлгэсэн сормуус англи L үсэг шиг хурц өнцөгтэй, эв хавгүй харагддаг. Яаж ч дэрвийлгээд дэрэвгэрээ барьдаггүй над шиг урт, шулуун сормуустай бол дэрвийлгэх гэж цаг алдаад яах вэ :P

Wednesday, November 12, 2014
First Aid Beauty - Ultra Repair Cream
First Aid Beauty сүүлийн үе миний хамгийн дуртай арьс арчилгааны бренд болоод байгаа, энгийн хэрнээ үр дүнтэй (:
Нүүр тань ямар нэгэн юмнаас харшлаад юу түрхсэн нэмэргүй, улам л дордуулаад байвал энэ тосыг хэрэглээд үзээрэй. Гайхалтай зөөлөн бас үр дүнтэй. Хамгийн анх удаа хэрэглэхэд илт мэдрэгдэхүйц өөрчлөлт гарах болно. Туршилтаар арьсны чийгшлийг 169 хувь ихэсгэсэн үзүүлэлт гарсан байна гэдгийг уншаад тагтааны баас гэж бодсон ч яах аргагүй мэдрэгдсэн.
First Aid Beauty брэндийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншаарай. (:

Tuesday, November 11, 2014
Арьс арчилгааны дэс дараалал №2 буюу Layering techniques
Хэрхэн олон төрлийн бүтээгдэхүүнүүд амжилттайгаар "давхарлаж" хэрэглэх вэ? Layering хэмээх нэртэй арьс арчилгааны техникийг доорх зөвөлгөөнүүдийг ашиглан өвлийн ширүүн нөхцөлд туршаад үзээрэй (:
Monday, November 10, 2014
LAVANILA - The Healthy Sun Screen SPF 40 Face Cream UVA/UVB
Миний сүүлийн 3 сар тасралтгүй хэрэглэсэн, одоогийн байдлаар хамгийн дуртай нарны тос юм (:. Найрлагандаа Titanium Dioxide агуулсан тул "физик" хамгаалалт буюу арьс арчилгааны сүүлийн шат болгон хэрэглэгдэнэ. Нэрэндээ таарсан эрүүл найрлагуудтай бөгөөд ихэнх нарны тос шиг цагаан давхраг болж үлддэггүй.
Дашрамд хэлэхэд Lavanila брэнд маш гоё үнэртэй уснуудыг мөн үйлдвэрлэдэг. (:
Monday, November 3, 2014
Cetaphil - Daily Facial Moisturizer Broad Spectrum SPF 15
Cetaphil энэхүү нүүрний тосыг өглөө бүр цэвэрхэн арьс дээр түрхэж хэрэглэх бөгөөд аллерги өгөхгүйгээр сайтар чийгшүүлэх ба нарнаас хамгаална (SPF15 - 2 цаг). Бүх төрлийн арьсанд тохиромжтой.
Хэмжээ: 118 грамм
Үнэ: 31,000₮
Cetaphil - Gentle Skin Cleanser
Cetaphil-ийн хамгийн алдартай хит бүтээгдэхүүн болох энэхүү зөөлөн цэвэрлэгч нь өдөр тутам, өглөө - орой хэрэглэхэд тохиромжтой ба саван агуулаагүй тул арьсыг хуурайшуулж, хатаахгүй. Хуурай, энгийн, хуурай хольмог арьсанд мөн хөгширч буй тослог арьсанд илүү тохиромжтой.
Үнэ: 34,500₮
Thursday, October 30, 2014
Halloween
Halloween-ий баярыг Улаанбаатарчууд арай өвөрмөц аргаар шоудах сайхан шалтаг болгоод нэлээн хэдэн жил болжээ :P. Halloween гэдэг нь All Hallow's Evening-ий товчлол бөгөөд (Бүх Гэгээнтнүүдийн үдэш) Allhallowtide хэмээх Христийн шашны үхэгсдийг дурсах 3 өдөр дараалан тэмглэгддэг баярын эхлэл өдөр юм байна. Гол утга учир нь хошин шогийн аргаар "Үхэл"-ийн хүчийг аргадахад оршдог байна. За энэ ч яах вэ, бидэнд содон хувцас өмсөж шоудах нь л чухал юм чинь тэ? ((:
Pins - Hair trend
Tuesday, October 28, 2014
Timeless Beauty - Огт Хөгширдөггүй олны танил бүсгүйчүүд
Clueless гэх тасархай хувцасны өрөөтөй оины тухай киног үзэж байсан биз дээ? Alicia Silverstone одоог хүртэл 10 жилийн охин шиг харагдаж чадахаар байна шүү. Зүүн талын зураг дээр 21 настай бол баруун тал дээр 37 настай.
Энэ эмэгтэй юу ч өмссөн сайхан харагдах юм аа:) Gwen Stefani одоо 41 настай ба 2 хүхдийн ээж.
Энэ эмэгтэй юу ч өмссөн сайхан харагдах юм аа:) Gwen Stefani одоо 41 настай ба 2 хүхдийн ээж.
THANN - Hair Mask
Хаанаас авсан: THANN
Үнэ: 26,800₮
Үүнээс өнгөрсөн жил байнга авдаг байсан ч энэ жил нэг л авах хүсэл төрөхгүй байсаар сая нэг аваад хэрэглэж үзлээ. Үнэр нь их гоё фрэш.. Гэхдээ тэжээл нэг их айхтар өгөхгүй байгаа ч юм шиг, зүгээр л үс зөөлрүүлээд өнгөрсөн юм шиг санагдсан. Яах вэ, ванны өрөөнд байж байхад илүүдэхгүй ;)
Monday, October 27, 2014
THANN - Alps and Mount Fuji Mineral Water Face Mist
Хаанаас авсан: THANN
Үнэ: 24,900₮
THANN арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд сэтгэлд нэг л хүрдэггүй ч энэ мист таалагдсан шүү. Альпийн нуруу, Фужи уулын минерал ус гэдэг нь юу л бол ((:, гэхдээ шисо хандтай-д нь бол итгэж байна аа (: Хэмжээ нь (60мл) жижигхэн, авсаархан тул цүнх хүндрүүлээд байхгүй ч амархан дуусахаар санагдсан. Цацагч нь нарийн аэрозол ширхэгээр цацахгүй нэг л "бөөгнөрүүлж" цацдаг тул аль болох холоос цацах хэрэгтэй санагдсан шүү.

Tuesday, October 21, 2014
Rita Hazan - Root Concealer - Үсний уг будагч
Monday, October 20, 2014
Гэрэл & Сүүдэр хэрхэн тавих вэ?
Дараах хөдөлгөөнт зургуудыг дагаад нүүрэндээ гэрэл, сүүдэр тавьж сурцгаая (:
Загас шиг хацраа сорж байгаад ((: |
Sunday, October 19, 2014
Fall Lippies - Намар, өвлийн уруулын будгууд
Цаг агаар хүцтэрч дулаан, "бараан" хувцаслахтай зэрэгцэн цайвар ягаан, улбар шар, peach өнгийн уруулын будгуудаас илүүтэйгээр хүрэн улаан, чернил-н ягаан, хар хөх гэх мэт өтгөн, бараан өнгөнүүдийн эрэлт ихэсдэг. Тод өнгийн уруул ямар ч бараан, энгийн хувцаслалтыг "саппп" гээд л дээш татчихдаг шүү дээ. (:
Яг одоогийн байдлаар хамгийн их таалагдаж байгаа 5 dark lip colours-ийг та нартайгаа хуваалцъя:
Saturday, October 18, 2014
As I Am - Coconut CoWash - Cleansing Conditioner
Үс, хуйхыг цэвэрлэхээс гадна тэжээл өгөгч цэвэрлэгч - ангижируулагч, эхлээд шампунь хэрэглэх шаардлагагүйгээр шууд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх тул цаг хэмнэх ба нойтон үсийг оролдох шаардлагыг багасгадаг.
Наргил модны самрын тос, Кастор тос (үс ургуулагч), танжерин (цэвэрлэгч, ситрус) гэх мэт үс, хуйх эь маш сайн найрлагуудтай. Амархан ширэлддэг үсийг "тайвшруулах" үйлчилгээтэй.
Хэмжээ: 454 грамм
Үнэ: 28,800₮
Wednesday, October 15, 2014
Backpacks - Үүргэвчүүд
Сүүлийн хоёр жил тун эрэлт хэрэгцээтэй байгаа цүнхний тренд бол үүргэвчүүд юм. (:
Үүргэвчийг зөвхөн кет, спорт загварын чөлөөт хувцас дээр өмсөхгүйгээр өдөр тутмын сургууль, оффисын амьдралд хэрэглэхэд эвтэйхнээс гадна тун чиг загварлаг хэрэг болжээ ((:
Хүнд цүнх нэг талдаа үүрсээр байгаад нуруугаа далийлгачихсан над шиг олон мянган ном, хэрэгтэй хэрэггүй юм чирж явдаг бүсгүйчүүдэд бүр нэг азны коля болж байгаа биз? :D
Foreo - Luna Silicone Cleanser
Foreo нь Швед гоо сайхан болон ахуйн хэрэглээний дэвшилтэт технолог нэвтрүүлэгч брэнд юм. Тэд Foreo Luna хэмээх силикон "үс"-тэй Clairsonic-н ямар ч сүүлийн үеийн соник цэвэрлэгч багснаас хэд дахин илүү хэмээн өрсөлдүүлэхээр зах зээлд гаргаж ирсэн нь 2014 оны Шилдэг Бүтээгдэхүүнээр ELLE, болон Allure сэтгүүлийн Annual Beauty Awards хүртсэн байна. Албан ёсны үнэ нь 200 ам.доллар.
Tuesday, October 14, 2014
Dove Dry Shampoo
Dove хуурай шампунь, үснийхээ угруу цацаад хэсэг байлгасны эцэст нарийн шүдтэй самаар сайтар самнахад үс угаасан мэт хөвсийж, тослог нь арилан сайхан үнэртэй болно. (:
Үнэ: 16,500₮
Nude Lips
Nude lips буюу нүцгэн, арьсны өнгөтэй уруул сүүлийн хэдэн жил тренд болж байна. Нүд, хацраа тодоор будсан тохиолдолд хийхэд маш тохиромжтой, "зөв" хийж чадвал их гоё харагддаг.
Thursday, October 9, 2014
The Body Shop - About the Brand
1970 онд Anita Roddick машин засварын гараж-д The Body Shop нэртэй бяцхан лангуу дээр хоёр гэрийн эзэгтэй цагаац бүсгүйчүүдийн хамт байгалийн гаралтай найрлагуудаар гэрийн нөхцөлд хийсэн саван, шампунь гэх зэргийг зарж байхтай тааралджээ.
Wednesday, October 8, 2014
ELF studio - Blush Palette - Хацар өнгөлөгчдийн цуглуулбар
4 төрлийн хацар өнгөлөгчийн цуглуулбар. Авсаархан, хүнд хөөрхөн бэлэг болохоор (:
Матт болон гялалзагч өнгөнүүдтэй ба бүгдийг нь багсаараа нийлүүлэн хэрэглэж "онцгой" өнгө гарган авах боложтой. (;
ELF studio - Contouring Blush & Bronzing Powder - Хацар өнгөлөгч болон сүүдэр
Матт хацар өнгөлөгч болон сүүдэр. Сүүдэр нь хэтэрхий бараан, гялалздаг биш тул будалтыг маш "натурал" харагдуулдаг. Энэ хос нь Nars-ын алдарт Blush and Bronzer-ын exact dupe нь юм. (:
e.l.f. studio - Warm Bronzer - Сүүдэр & Контур
ELF - Eyes Lips Face - About the Brand
2004 онд 23 настай Joseph Shamah (Бизнесийн чиглэлийн шинэхэн төгсөгч) болон 31 настай Scott Vincent Borba (Hard Candy-н үндэслэгчдийн нэг, гоо сайхны бизнесийн салбарт насаараа шахуу ажилласан) нар New York хотноо бүсгүйчүүдэд "боломжийн" үнэтэй хэрнээ чанартай, өргөн сонголттой гоо сайхны брэндийг санал болгохоор e.l.f. Cosmetics-ийг үүсгэн байгуулжээ.
Monday, October 6, 2014
Blake Lively бие давхар гэнэ (:
Gossip Girl -ын фенүүд байна уу?
Блейк болон түүний нөхөр Ryan Reynolds нар анхны хүүхдээ хүлээж байгаа гэнэ ээ. Гоё юм өө. Блейк өөрийн цахим хуудас болох Preserve-т энэ зургыг бусад жирэмсэн бүсгүйчүүдийн зурагтай оруулж, ээж болох гэж байгаа бүсгүйчүүддээ баяр хүргэе гэсэн хаягтайгаар оруулсан байна. Тэрээр 30 гаруй хүүхэдтэй болохыг хүсэж байна хэмээн нэгэн ярилцлагандаа тоглоом хийсэн байна. Түүний нөхөр Scarlett Johansson-той өмнө нь гэр бүл байсан ба Скарлетт ч энэ жил шинэ нөхөртэйгөө өнхны хүүхдээ хүлээж байгаа юм байна. (:
Thursday, October 2, 2014
ConAir - No heat Hair Curler - Үс гэмтээхгүйгээр буржийлгагч
Taylor Swift-ийнх шиг жигд долгиолсон үс засалтыг хайч, индүүгээр үсээ гэмтээхгүйгээр хиймээр байна уу? :D
Con Air-ын үс буржийлгагч "саваа"-нуудыг танилцуулаж байна. Та үсээ үл ялиг норгоод хэсэгчлэн үзүүрээс нь уг хүртэл ороож тулахаар нь "зангидна". Ингээд хэсэг хугацаанд байлгасны дараа тайлахад нэгэн жигд долгионууд үүссэн байх болно. (:
Нэг хайрцаг дотор 10 ширхэг саваанууд байдаг тул ямар ч өтгөн үстэй хүнд хангалттай хүрнэ.
Үнэ: 25,500₮
Wednesday, October 1, 2014
Primer vs. Base - Праймер, бейс-ийн талаар
Праймер, бейс хоёр гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн хувьд ямар ч ялгаагүй - аль аль нь арьсыг будалтанд бэлтгэж өгдөг ба зарим тохиолдолд ямар нэг онцгой үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь нүхжилт, өөг дарах, будагны тогтоцыг удаашруулах, арьсны өнгийг цайруулж харагдуулах гэх мэт.
Праймер нь арьс арчилгааны төгсгөлийн шат байдаг бол (цэвэрлэгээ + тоник + зовхины тос + серум/эссенц + чийгшүүлэгч + нарны тос + праймер), Бейс-ийг нүүр будалтын эхний шат гэж тооцдог, base make-up буюу суурь будалтын эхлэл гэсэн үг. Ийм учраас зарим Солонгосын гоо сайхны брэндүүд бейс-ийг нь суурь будаг шиг түрхээд дээр нь өөр бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр ашиглаж болдог бүтээгдэхүүн гэж сурталчлах гээд байгаа юм шиг санагддаг. Солонгост байдаг охидууд бас тэгж тайлбарлах хандлагатай байдаг юм билээ. Тэднийхээр бол бейс хэрэглэхийн өмнө шаардлагатай бол праймер давхарлах хэрэгтэй юм гэнэ. Гэсэн хэдий ч хүсвэл праймерийг ч гэсэн түрхчихээд дээрээс нь фаундейшн түрхэхгүйгээр явж болох болохоор надад энэ тайлбар утгагүй санагддаг. Дэмий л олон янзын юм түрхэж арьсаа хүндрүүлээд яах вэ дээ, тэгэхдээ тэргүй нэг ижил үүрэг, роль-той байхад, тийм үү?
Праймер/бейс нь:
1. Зовхины (нүд будалтанд бэлтгэх үүрэгтэй ба хялгасан судаснуудыг далдалж, тослог тэнцвэржүүлэн нүдний тень-ий тогтоцыг сайжруулдаг)
2. Сормуусны (сормуусыг урт, өтгөн болгохоос гадна сормуусны будгийн буултыг бууруулдаг)
Ихэнх тохиолдолд цагаан өнгөтэй байдаг.
3. Арьсны (Фаундейшн, ББ гэх мэт суур будалтын тогтоцыг сайжруулж, арьсны өөг илүү сайн далдлах зорилготой)
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Queen Helene - Mint Julep Masque
Хар батга, хэт сунасан нүхжилт, хэт тослогжилт, хүрээлэн буй орчны бохирдол зэргийг гүн цэвэрлэх ногоон шавран маск. Queen Helene нь 1930-аад оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгалийн гаралтай найрлагууд ашигладаг АНУ-н арьс арчилгааны брэнд юм.
Monday, September 29, 2014
St. Ives - Green tea Scrub
St.Ives-н абрикостой гуужуулагч нэг хэсэг хит болсон шүү дээ, гэвч маш том, "хурц" яс шиг гуужуулагч хэсгүүдтэй тул арьсыг урж гэмтээдэг байсан. Тэгвэл St.Ives-ийн ногоон цай, салицилын хүчилтэй гуужуулагч нь "хөөсөрхөг бүтэцтэй, хамаагүй зөөлөн болсон байна. (:
100 хувь байгалийн гаралтай найрлагуудтай ба парабен, фталат зэрэг химийн нэмэгдлүүдгүйгээрээ боломжийн үнэтэй бүтээгдэхүүний хувьд "онцлог". Арьс улайдаг, юм гардаш эсвэл юм гараагүй ч "бөндгөр" жижиг зүйлс товойж гарч ирээд байдаг хүмүүсд тун тохиромжтой. Арьсны онцлогоос хамааран долоо хоногт 1-3 удаа хэрэглэнэ. The Body Shop - Gentle Aloe Scrub -тай тун төстэй санагдсан. (:
Thursday, September 25, 2014
Perricone MD - Intensive Pore Minimizer
Perricone MD нь АНУ-н маш олон "фен" үйлчлүүлэгчидтэй арьсы эмч Nickolas Perricone бие аан үүсгэн байгуулсан арьс арчилгаа, нүүр будгийн high end буюу тансаг зэрэглэлд ордог брэнд юм.
Түүний нүхжилттэй арьсанд зориулагдсан багцын хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн бол Intensive Pore Minimizer юм. Alpha Lipoic Acid гэх хүчил нь үндсэн орц бөгөөд нүхжилт, арьсыг татаж чангалах үйлчилгээтэй. Нүх гэдэг нь арьсны үсний уутанцар бохирдон томорсон хэрэг шүү дээ, тэгэхээр түүнийг сайтар цэвэрлэж энэ маягийн чангалах бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай.
Энэ бүтээгдэхүүнд дараах орцууд огт ороогүй:
- Parabens
- Sulfates
- Synthetic Fragrances
- Synthetic Dyes
- Phthalates
Хэрэглэгчдээс авсан судалгаагаар:
Хэрэглэсэн даруй:
- 93% арьсны бүтцэд мэдрэгдэхүйц өөрчлөлт гарсан.
- 90% нүх чангарсан мэт мэдрэмж өгсөн.
- 85% арьс тослогтож, гялалзах багассан.
Хэрэглээд 4 долоо хоногийн дараа:
- 98% арьс хамаагүй "матт" болсон.
- 95% арьс тослог тэнцвэржсэн.
- 95% нүхжилт чангарч багассан.
- 93% өдрийн төгсгөлд ч тослогтож гялалзаагүй.
- 80% арьс илт чангарсан.
Би нэгэн уншигчдаа зөвөлсний дагуу хэрэглээд дажгүй таалагдсан гэнэ (:
Wednesday, September 24, 2014
Гэрийн нөхцөлд өндгийг гоо сайхандаа ашиглах 8 аргууд
Айл бүрийн хөргөгчинд байж байдаг өндгийг арьс, үснийхээ гоо сайханд ашиглах 8 аргуудыг нэгтгэн танилцуулж байна (:
1. Арьс чангалах - өндөгний цагааныг салган авч хөөсөртөл нь хутгаад нүүр, хүзүүгээрээ түрхэж бүрэн хатахаар нь угаана. Маш үр дүнтэй, нүхжилт багасгах арга шүү.
2. Нүдний хавдрыг буулгах - цагаан, шарыг нь сайтар хольж хутгаад жижиг багсаар нүд орчмын хавдсан арьсанд түрхэн хатаагаад угаана.
3. Тослог арьсны маск - овъёос, өндөг хоёрыг 1:1 хэмжээтэй хольж хутгаад нүүр, хүзүү дээр тавьж хатаана. Тэжээл өгч, чангалах үйлчилгээтэй.
4. Хуурай арьсны маск - өндөг, оливын тосыг 1:1 харьцаатай хольж хутган нүүр, хүзүү, үсэндээ ч тавьна (:
5. Ядарсан арьсыг сэргээж гялалзуулах маск - өндөгний шар, тараг хоёрыг сайтар холиод нүүр, хүзүүнд түрхэнэ.
6. Цайруулж, арьсны өнгийг засах маск - өндөгний цагаан, зөгийн бал хоёрыг сайтар холиод шаардлагатай хэсгүүдээр түрхэнэ.
7. Үсний маск - оливын тос, тараг, өндгийг 1:2:2 харьцаатай сайтар хольж хутгаад үсэндээ түрхэн хэсг хугацааны дараа угаана.
8. Үс гялалзуулах маск - лимоны шүүс, өндгийг 1:1 харьцаатай хольж хутгаад үсэндээ түрхэж хагас цагийн дараа угаана.
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аваарай (:
Subscribe to:
Posts (Atom)