Wednesday, August 26, 2015

STROBING - Нүүр Будалтын "Шинэ Техник"




Ким Кардашиан шиг тод гэрэл, сүүдэр тавих нэг хэсэг "моданд" орж, охидууд нүүрээ нарийн харагдуулахын түүс болж байсан шүү дээ. Тэгвэл одоо Strobing  буюу дан гэрэлтүүлэгч ашиглан нүүрнийхээ товгор хэсгүүдийг тодотгох будалт ид тренд болж байна.



Дотроосоо гэрэлтэж буй мэт, сайхан чийгшилтэй, эрүүл, амарсан харагдуулдаг энэ техник нь гэрэл, сүүдрийг бодвол хамаагүй зөөлөн, натурал харагддаг тул таны мейкап чадвар тийм ч сайн биш байсан ч туршаад үзээрэй.

Стробинг хийхийн тулд мэдээж гэрэлтүүлэгч (highlighter) хэрэгтэй. Миний хамгийн дуртай гэрэлтүүлэгч бол The Balm-ын Mary Lou Manizer - маш гоё сувдан өнгөтэй, элдэв том блёстка шиг ширхэггүй, ази шардуу өнгөтэй арьсанд их сайн тохирдог. Даанч Улаанбаатарт зардаггүй байх. (Хүсвэл E-shop-оор захиалж болно шүү, $24 ;D).


Улаанбаатарт элбэг байдаг Солонгос гоо сайхны дэлгүүрүүд, УИД зэрэгт гэрэлтүүлэгч гээд хайвал нэг үеээ бодвол элбэг олдоно шүү. Хэрэв бор, шардуу туяатай арьстай бол алтлаг сувдан өнгөтэйг, цайвар, ягаавтар туяатай арьстай бол rose gold, ягаавтар өнгөтэй гэрэлтүүлэгч сонговол илүү натурал харагдах болно. Мөн том ширхэгтэй, хэт хуурай мэт бүтэцтэй гэрэлтүүлэгч сонгохоос зайлсхийгээрэй.



Тэгэхээр нартай өрөөнд ороод, толинд харан яг хаана байгалийн гэрэл тусаж байгааг ажиглана. Ихэвчлэн духны гол, хамар, хацрын дээд хэсэг, уруулын дээд болон доод тал, хөмсөгний дээд болон доод талыг тодотгож өгдөг.


Fan brush буюу сэвүүр шиг хэлбэртэй багсаар будвал илүү нарийн тарж өгдөг.

Хэрэв гоёлын, тод будалт хийе гэж бодож байвал эхлээд шингэн гэрэлтүүлэгч хуруугаараа нимгэн түрхээд, шингээсний дараагаар нунтаг бүтээгдэхүүн хэрэглэвэл тогтоц сайжирна.

Энэ төрлийн будалт зурган дээр маш гоё харагддаг шүү:






Энэ будалтыг та туршиж үзэх үү? :)

PS: Энэ постын бүх зургуудыг аливаа албан ёсны зөвшөөрөлгүйгээр Google Images-ээс татсан болно. :/ :P

No comments:

Post a Comment