Tuesday, September 16, 2014

#DIY Hair Mask - Нөхөн сэргээх үс, хуйхны маск

Хуйх дээр биржгэр зүйлс гарах, арьс нь хэт хуурайшин "хуйларч" унаад байхад үс нь амархан тослогтоод яг ямар зориулалттай бүтээгдэхүүн хэрэглэхээ мэдэхгүй байхад энэ маскийг гэрийн нөхцөлд, гар доорх бүтээгдэхүүнүүдээр хийгээд үзээрэй (:


3 халбага оливын тос дээр 2 халбага raw honey буюу цэвэр зөгийн бал нэмж сайтар холиод шампуниар угаагдсан нойтон үс, хуйхандаа иллэг хийх мяагаар түрхээд 20 - 30 минутын дараа усаар угааж байгаад үлдэгдлийг нь дахин шампуниар арилгана. Сэлэнгийн эсвэл өөр Монгол зөгийн балуудыг ашиглаж болно шүү дээ. Тэгээд л боллоо (: Нар, салхинд гандсан үсийг маш гоё гялалзуулахаас гадна нөхөн сэргээдэг (:
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аваарай (:

Monday, September 15, 2014

Ice Beauty Tips - Мөсийг гоо сайхандаа ашиглах 3 аргууд

Мөсөөр нүүрээ арч гэсээн зөвөлгөөг хэн нэгнээс сонсож л байсан биз дээ?
Мөсөөр юу юу хийж болох вэ гэхээр:

1. Арьс чангалах
Нүүр бүхлээрээ багтах хэмжээний шилэн эсвэл шаазан савыг сайтар цэвэрлээд цэл хүйтэн ус, мөс, хүсвэл нимбэг зүсэж хийгээд нүүрээ 10 секунд-ээр 3 удаа өглөө, эсвэл орой дүрнэ. Нүхжилт багасгахаас гадна арьсыг чангалж өгдөг байна.

2. Хавдар буулгах



Хамгийн ттүгээмэл зөвөлгөө - Нүд, шанаа орчим гэх мэт хавдсан хэсгүүд дээр хэвэнд хөлдөөсөн мөс салфетканд ороож тавиарай. Бүтээлч байдлаар хандан дотор нь арьсанд сайн, дуртай зүйлсээ хийж хөлдөөгөөрэй. Дашрамд хэлэхэд арьс арчилгаанд хэрэглэх гэж байгаа бол буцалсан, шүүсэн усаар мөс хийгээрэй.

3. Хөндөгдөж, өвчилсөн батгыг тайвшруулах
Батгыг гэрийн нөхцөлд шахах гэж байгаад бохир оруулаад өвчлүүлчихсэн бол мөс тавиад үзээрэй. Хэмжээ нь илт багасахын сацуу улаалт нь буурдаг. Яаралтай чухал арга хэмжээтэй байхад нэг том батга гарчихсан үед их тус болно шүү. Мөс хийхдээ цайны модны тосноос хэдхэн дуслыг дусаавал бактерийн эсрэг супер эмчилгээ болдог.

Tea Tree Oil буюу Цайны модны тосны талаар мэдээлэл авахыг хүсвэл энд дарж Tea Tree Oil нийтлэл уншаарай (:

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Christian Louboutin - Rouge Nail Polish Series

Алдарт улаан улт өндөр өсгийтийн дизайнер улаан өнгийн хумсны будаг гаргасан талаар өмнө нь бичиж байсан билээ (: Өнөөдөр дан ганц час улаан өнгөөр хязгаарлагдахгүйгээр Nudes буюу биеийн өнгөтэй, боронзон, тод маш олон өнгөтэй баялаг цуглуулга болжээ. Сав баглаа боодол нь ярих юм алга аа, тэр шовх нь гутлынх нь хадаасан өсгий нь юм гэнэ. Нэг хумсны будаг нь 50 ам.доллараар худалдаалагдаж байгаа юм байна. Нэгийг аваад ширээн дээрээ хөшөө болгоод тавьчихмаар "золиг" вэ?





Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Sunday, September 14, 2014

Fall Skin Care

Хүйтний улирал эхлэхээр тослог арьстай хүмүүс ашгүй нэг тайвширч, хуурай аьстангуудын зовлон эхэлдэг дээ ((: Агаарын бохирдол, хэт хүйтэн салхи, халаалт зэрэг арьсыг маш ихээр цочроодог. Намар, өвлийн арьс арчилгаа зун, хаврынхаас өөр байх шаардлагатай байдаг.

Нүүр цэвэрлэгч, гуужуулагчуудыг арай зөөлнөөр солих цаг иржээ. Намар арьсаа нэг их үрэхгүйгээр маск хэлбрийн гуужуулагчууд арай тохиромжтой юм шиг санагддаг юм? 


Хүйтэн салхи, хүйтнээс дулаан газарлуу орж гарах дулааны эрс тэс байдал, төв шугамын халаалт зэрэг агаарыг улам хуурайшуулж байдаг тул чийгшүүлэх, хамгаалах үйлчилгээтэй серум, natural oils (байгалийн гаралтай цэвэр тоснууд : коконат, авокадо, олив, арган гэх мэт)  зэргүүдийг арьс арчилгаандаа тусган оруулах хэрэгтэй мэт. Мэдээж үсээ бас мартаж болохгүй, халуун тосоор иллэг хийх гэх мэт ямар нэгэн байдлаар анхаарал, халамж тавиад үзээрэй.




Мөн тэжээлийн, чийшүүлэх маскуудыг арай түлхүү хэрэглэж эхлэвэл зүгээр санагддаг. Нөгөө айхтар хортой утаа униарыг бодохоор л дотор муухайрч байна шүү. ;(






Thursday, September 4, 2014

Maybelline - Age Rewind Concealer


Maybelline - Age Rewind Concealer with Goji berry.

Нүдний доогуурх хөхрөлтийг дарагч. Нүүрний бусад хэсгүүдэд ч хэрэглэх боломжтой. Худалдаанд гарч ирсэн цагаасаа хойш л бэстселлэр болсон маш алдартай бүтээгдэхүүнүүдийн нэг. Гожи хэмээх нохойн хошуурхуу жимсгэний найрлагатай ба давхар эмчилгээний зориулалттай. Тогтоц сайтай. Хэрэглэхэд маш эвтэйхэн. Бусад үнэтэй өө дарагч нартай харьцуулахад хүртэл хамаагүй дээр санагдсан. (:


Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (: