Tuesday, August 5, 2014
Thayers - Alcohol Free Toner with Witch Hazel and Aloe Vera
Аливаа спиртын хольцгүй байгалийн гаралтай, Witch Hazel болон алоэ-тэй тоник.
Хэмжээ: 335 мл
Үнэ: 28000₮
Монголоор Witch Hazel -г юу гэж хэлдгийг мэддэггүй ээ. Ямартай ч энэхүү ургамал нь гоо сайхан болон эрүүл мэндэд маш тустай. Нүхжилттэй, тослог, тослог талдаа холимог арьсанд astringent буюу хумигч, хатаагч маягаар нөлөөлдөг байна. Батгашилттай арьсанд их сайн гэнэ шүү. Уг ургамалын цай нь хоолойны халдвар, өвчлөлүүдэд маш сайнаас гадна варикоз судсыг нарийсгадаг байна.
Ашиглах заавар:
Нүүрээ цэвэрлэсний дараагаар бага зэргийг хөвөнд шингээн арчиж болно. Мөн дагалдан ирэх зориулалтын шүршигчийг суурилуулан шууд нүүррүүгээ цацаж хэрэглэх боломжтой. (:
The Face Shop - Sun Cushion
Хаанаас авсан: The Face Shop
Үнэ: 34500₮
Нарны тосыг cushion хэлбэрт оруулчихсан их эвтэйхэн бүтээгдэхүүн. Анх гарснаас нь хойш 3 дахиа авч байна. Суурь будагны оронд хэрэглэхэд тохиромжтой санагддаг. Нэг гэм нь маш хурдан дуусдаг. Аялалаар авч явахад авсаархан мэт. Нарны өндөр хамгаалалттай ч гэсэн маш нимгэн түрхэгддэг тул нарны тос тусад нь хэрэглээрэх хэрэгтэй шүү (:
Monday, August 4, 2014
Burts Bees - Grapefruit Lipbalm
Burts Bees нь АНУ-н байгалийн гаралтай гоо сайхан болон ариун цэврийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгч компани юм.
Грейпфрут жимсний найрлагатай, элдэв химийн нэмэгдэл бодисгүй сэргээгч уруул өнгөлөгч.
Үнэ: 15000₮
(:
Melvita - Argan Oil
Melvita нь 1980-аад онд нэгэн франц биологч Bernard Chevilliat үүсгэн байгуулагдсан байгалийн гаралтай, "цэвэр" гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани юм. L'Occitane Мелвитаг 2008 онд худалдан авч охин компаниа болгосон юм.
100 хувь Арган модны тос
Хэмжээ: 50 мл
Үнэ: 95000₮
Арган модны тосын тухай:
Зөвхөн Морокко-д ургадаг Арган гэх гайхамшигтай мод 150-200 жил насалдаг ба 30-50 насалж байж л самар гаргадаг байна. Уг самарт нь уулын ямаанууд маш дуртай ба шувуу шиг л модруу авирцгаан түүж иддэг ажээ. Ямаанууд самрын ясыг тэр чигээр нь боловсруулдаг ба тэдний өтгөнөөс Арган тосыг гаргаж авдаг байна. Африкийн "шингэн алт" хэмээн нэрлэгддэг уг тос нь байгалийн гаралтай антиоксидантууд, Е витамин, болон өөхт хүчлүүдээр маш баялаг юм.
Хэрэглэх боломжит аргууд:
- Үс, хуйханд тэжээл өгөх
- Нүүр, хүзүүнд шөнийн тос мэт ашиглана. Маш өтгөн тул серум, эссенц зэргийг давхар хэрэглэхгүй байж болно
.- Хэт хуурайшсан арьсыг чийгшүүлэх- Хумсны мах зөөлрүүлэх
- Экзем, псориасис эмчлэх гэх мэт маш олон янзаар ашиглаж болдог байна.
Та энэ тосыг худалдан авахыг хүсвэл доор сэтгэгдлээ үлдээгээрэй (:

Sunday, August 3, 2014
Dry Brushing - Хуурай арьсыг үрэхйн ач холбогдлууд
Арьс хүний хамгийн том талбайт эрхтэн ба хөлсний булчирхайнуудын тусламжтайгаар биеээс өдөрт 450 грамм гаруй хөлс ялгаруулахын сацуу хорт бодисуудыг (токсин) гадагшлуулдаг байна. Энэ үйл явцыг гаднаас нь дасгал хөдөлгөөн хийх, халуун усанд орж арьсны нүх сүвүүдийг сайтар цэвэрлэх болон хуурайгаар нь үрэх гэх мэт аргуудаар дэмжих хэрэгтэй байдаг гэнэ. Мөн арьсыг гурав дахь бөөр хэмээн анагаах ухаанд нэрлэдэг гэнэ. Арьс бие организмаас шим тэжээлийг хамгийн сүүлд хүлээн авагч эрхтэн ба аливаа эрдэс, бодсийн дутагдлыг хамгийн тэргүүнд харуулдаг гэнэ. Ийм л чухал эрхтэн байх нь байна шүү дээ.
Анх сонсож байвал их сонин санагдаж магадгүй ч арьсыг хуурайгаар нь үрэх аргыг эмэгтэйчүүд гоо сайхан, эрүүл мэндэдээ ашиглаад олон зуун жил болж байгаа юм байна. Би энэ аргыг хэрэглээд хоёр сар гаруй болсон ба үнэхээр үр дүн нь нүдэнд харагдаад байх шиг байна шүү!
Арьсыг хуурайгаар үрэхийн ач холбогдлууд:
1. Хаван, хөөлт буулгана. Зуны халуунд эсвэл сарын тэмдэг ирэх үед өөрийн эрхгүй хөөгөөд байдаг даа? Арьсыг хуурайгаар үрснээр биеээс шингэн гадагшлуулах үйл явцыг дэмжиж өгдөг тул хаван, хөөлт буулгадаг.
2. Целлюлит арилгана. Огт ор сураггүй арилгахгүй ч үхэжсэн арьсыг нь үрээд байхаар гөлийгөөд тун өөр болж байна лээ шүү.
3. Биенээс хорт бодисуудыг зайлуулан хэд хэдэн төрлийн хавдраас урьдчилан сэргийлдэг гэж байна.
4. Бодисын солилцоог хэд дахин түргэсгэнэ. Үүнийг харин баттайгаар мэдэрсэн шүү.
5. Арьсыг гуужуулж толийлгоно. Мөн л баталгаатай.
Хэрхэн арьсыг хуурайгаар үрэх вэ?
Тун хялбар! Дурын хөлөөс эхлэн доороос нь дээш нь хатуувтар үстэй сойз эсвэл ширүүн бие үрэгч ашиглан үрэх хэрэгтэй. Цусны эргэлтээ сайжруулж байна гэж бодоод доороос нь дээш зүрхээ чиглүүлэн сайтар арчаад байгаарай. Анх хийхэд багахан өвдөлт мэдрэгдэж болох юм. Надад энэ мэдрэмж үнэхээрийн таашаалтай санагддаг ((:
Саяхныг хүртэл зориулалтын сойз олж чадаагүй тул хатуувтар бие угаагчаар нь үрээд байлаа. Азаар Токиод The Body Shop ортол Dry Brushing brush гээд байж байдаг байгаа (:
Үнэ: ойролцоогоор 30000 ₮
Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Saturday, August 2, 2014
MELVITA - Avocado Oil
Melvita нь 1980-аад онд нэгэн франц биологч Bernard Chevilliat үүсгэн байгуулагдсан байгалийн гаралтай, "цэвэр" гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани юм. L'Occitane Мелвитаг 2008 онд худалдан авч охин компаниа болгосон юм. Хэдэн жилийн өмнө гарын тосыг нь хүнээс бэлгэнд авчихаад их таалагдаж бусад бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглэж үзэх юмсан гэж боддог байлаа. (:
(2 дахь зурган дээрхийг би өөрөө хэрэглэж байгаа)
100 хувь цэвэр авокадо тос
Хэмжээ: 50 мл
Үнэ: 90,000 төгрөг
Авокадо жимс арьсанд маш сайн гэж сонсож л байсан байх тийм үү? Энэ жимс нь уураг, өөхт хүчлүүд болон антиоксидантуудаар маш баялагаас гадна стеролин гэх залуужуулагч, зөөлрүүлэгч бодисын эх үүсвэр юм байна. Үрчлээний эсрэг мөн сайтар чийгшүүлэх, цайруулах үйлчилгээтэй.
Хайрцаг дээрээ зовхины тос болгон хэрэглэж нүдний чамархайн конторыг тодотгодоорой гэсэн байна лээ. Би орой нь шөнийн тос болгон нүүр, хүзүү, хөхний дээд хэсэгт түрхээд өглөө нь зовхины тос болгон хэрэглэж байгаа.
Маш их таалагдаж байгаа, нүдний доогуурх хөхрөлтийг багасгасан юм шиг санагдаад байгаа шүү гээд хэлчихдэг юм бол юмаа зарах наймаачин шиг юм болчихдог юм болов уу? ((:

ARGITAL - GREEN CLAY FOR FACE AND BODY
Нүүр болон биений цэвэр ногоон шавар
Хэмжээ: 250 мл
Үнэ: 75000 төгрөг
Итали улсад үйлдвэрлэгдсэн 100 хувь байгалийн гаралтай наранд хатаагдан агааржуулагдсан ногоон шавар. Өөхт хүчлүүдээр баялаг, чийгшүүлэн, тэжээл өгөх зориулалттай.
Ашиглах аргууд:
1. Нүүр болон хүзүү хөхний үрчлээний эсрэг маск - нэлэнхүйд нь түрхээд тослог арьстай бол 30 минут, холимог арьстай бол 20 минут, хуурай арьстай бол 10 минут байлгаад бүлээн усаар угаана.
2. Арьсны язралттай тэмцэх маск - шаардлагатай хэсгүүдээр түрхээд 20 минутын дараа угаана. Араас нь чангалах үйлчилгээтэй тос түрхвэл сайн.
3. Үсний маск - Нойтон үс дээр түрхээд 5 минутын дараа шампуниар угаана.
4. Капиляр болон варикоз судаснуудын эсрэг - Шаардлагатай хэсгээр түрхээд 20 минутын дараа угааана.
Гэх мэтчилэн аргуудар ашиглах бөгөөд англи, франц, итали хэл дээрх заавартайгаа очно.
Subscribe to:
Posts (Atom)