Wednesday, February 25, 2015
Bourjois - Colour Edition 24H - Тосон тень
Хаанаас авсан: УИД-н Бишрэлт косметикс
Үнэ: 22,500₮
Тосон тень хэрэглэх тун дуртай болсон. Энэ өвөл, намар ийм улаан хүрэн dark berry буюу бараан жимсгэний өнгө "мода"-нд орсон. Ер нь хүйтэн улиралд тод, бараан өнгөнүүд, дулаан улиралд ягаан, peach өнгөнүүд зонхилдог.
Tuesday, February 24, 2015
Neutrogena - Rapid Wrinkle Repair Serum & Eye Cream
Neutrogena-н сүүлийн 2 жил дараалан хамгийн их борлуулагдсан ''line'' буюу цуврал болох үрчлээний эсрэг Ретиноид СА агуулсан ''Rapid Wrinkle Repair''-ы серум болон зовхины тос нарын тухай энэ удаа бичиж байна.
Retinol нь А витамины төрлийн нэгдэл бөгөөд үрчлээс, нүхжилтийн эсрэг хамгийн үр дүнтэй найрлага хэмээн арьсны эмч нарын ихэнх хүлээн зөвшөөрдөг юм байна. Маш хүчтэй тул ихэнх судлаачид 35-аас дээш насны бүсгүйчүүдэд хэрэглэхийг зөвлөдөг боловч, хэт хүндэрсэн батгажилт, удсан сорви зэргийг эмчлэхэд мөн хэрэглэдэг байна.
Би дөнгөж 23 настай ч ретинол-ыг нүхжилт, хэдэн "зөрүүд" үрчлээсүүд дээр туршиж үзэхийг хүсээд дээрх хоёр бүтээгдэхүүнийг дуустал нь хэрэглэлээ. (11, 12, 1 сард - оройтож бичиж байгаад уучлаарай)
Зовхины тос - Яахав дээ л... "хүчтэй" найрлагатай тул харшил өгөх вий гэж болгоомжилж байсан ч, ашгүй ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй. Тэглээ гээд эерэг нөлөө ч мөн адил мэдрэгдээгүй.
Серум - WOW. Хүчтэй бүтээгдэхүүн гэдэг утгаар нь маш багаар оройдоо л хэрэглэсэн. Үнэхээр нүхжилтийн эсрэг хэрэглэж үзсэн хамгийн сайн үр дүн гаргасан бүтээгдэхүүн байлаа. Мэдээж өгт арилгаагүй ч, мэдэгдэхүйц чангалсан мэт. Хамгийн гайхалтай нь арсны өнгийг нэгэн жигд болгож, элдэв батганы соривийг маш сайн эмчилсэн нь анзаарагдсан. Арьс цаанаасаа л нэг эрүүл, булбарай мэдрэгдсэн. Гэвч, хэрэглэхээ больсоны дараагаар "нэг юм дутагдаад" байгаа нь илт, арьс нэг л өлбийгөөд ирсэн. 1 сарын эхээр дууссан, завсарлах хэрэгтэй гэж бодоод дахиж захиалахгүй өнөөдрийг хүртэл тэвчиж суулаа.. Аль хэдийнэ өвөл гардаг цагаан жижиг товруунууд, ганц хоёр том улаан батгатай л сууж байна. Нэгэн бодлын аливаа бүтээгдэхүүн, орцоос хамааралтай болно гэдэг тийм ч сайн зүйл биш тул дахиж хэрэглэхэдээ өдөр болгон бус өнжөөд нэг, бүхэл нүүрээрээ бус яг хэрэгтэй гэсэн зорилтот хэсгүүдээр маш багаар хэрэглэдэг юм уу гэж бодоод сууж байна даа.
Ойрд юм бичээгүй, юу гэж бичихээ мэдэхгүй мангартаж өглөө дөө :))
Monday, February 2, 2015
L'Oreal Elseve - Үсний тэжээлийн тос
Хаанаас авсан: УИД
Үнэ: 11,000₮
Тийм ч их найдлага тавиагүй байхад сайнаар гайхшруулж чадсан үсний тэжээлийн тос. Жижигхэн хөнгөхөн болохоор цүнхэндээ хийгээд авч явахад тохиромжтой. Үснийхээ үзүүрт түрхээд байхад салаалж, хуйраашсан хэсгүүдийг тийм ч аймшигтай харагдуулахгүй, үл ялиг чийглэнэ. Тос гэхэд үсийг тослог, "бохир" харагдуулахгүй. Үнэхээр тэжээл өгөөд байна уу, үгүй юуг харин сайн хэлж мэдэхгүй юм.. Ямар ч байсан арзайлтыг нь дараад, чийглээд барьхад зөөлхөн аятайхан мэдрэмж төрүүлдэг болгосон шүү. :)
Калинка
УИД-ын 1 дүгээр давхарт байрладаг, орос гоо сайхны бүтээгдэхүүнүүд зараад байдаг "Калинка" гээд хэдэн лангуунууд байдаг даа? Тэднийхийг хальтхан сонирхож үзлээ. Ер нь бол тун боломжийн үнээр хөөрхөн юм авчихаж байгаа юм шиг санагдсан шүү :)
Үнэ: 12,800₮
Үсний тэжээлийн маск. 20 минутын турш нэлэнхүйд нь үсэндээ түрхээд, алчуураар ороож хэрэглэнэ. Сайн ч биш, муу ч биш - яахав дээ л сэтгэгдэл төрүүлсэн. Богиновтор, эрүүл үстэй бол илүү тохиромжтой байх гэж бодогдлоо.
Monday, January 19, 2015
Tony Moly - BCDation
Хаанаас авсан: Tony Moly
Үнэ: 42,800
Tony Moly-ийн өнгөрсөн онд шинээр худалдаанд гаргасан шингэн foundation, ББ крем, СС крем нарын хольц бүтээгдэхүүн гэнэ. Бүтцийн хуьд шингэвтэр, тогтоц муутай. Заавал нунтаг пудрээр дээрээс нь хөнгөн дарахгүй бол маш амархан энд тэндээ уусаад, арилах гээд ч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Өөг бага зэрэг дарна. Ерөнхийдөө яахавдээ л санагдсан... Энгийн арьсанд илүү тохирох байх :)
OPI - Peace, Love and OPI
Ойрд хумсны будагны фен болсон, нэг их цэвэрхэн будчихдаг авъяастай ч юм шиг :P
Маш өвөрмөц, холографик өнгөтэй ганцхан давхар будахад хангалттай тод гардаг. Ер нь OPI өнгөний бүтэц сайн байдаг санагддаг. Гэхдээ би олон төрлийн хумсны будаг хэрэглэж байгагүй л дээ, одоо л OPI, Essie, Ciate үзэж байна :P
Нэг хэцүү нь тогтоц муу талдаа санагдсан. Топ түрхээд байхад л 4, 5 хоноод үзүүрээсээ хуулраад ирдэг.
Subscribe to:
Posts (Atom)


