Saturday, October 18, 2014

As I Am - Coconut CoWash - Cleansing Conditioner


Үс, хуйхыг цэвэрлэхээс гадна тэжээл өгөгч цэвэрлэгч - ангижируулагч, эхлээд шампунь хэрэглэх шаардлагагүйгээр шууд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх тул цаг хэмнэх ба нойтон үсийг оролдох шаардлагыг багасгадаг.

Наргил модны самрын тос, Кастор тос (үс ургуулагч), танжерин (цэвэрлэгч, ситрус) гэх мэт үс, хуйх эь маш сайн найрлагуудтай. Амархан ширэлддэг үсийг "тайвшруулах" үйлчилгээтэй.

Хэмжээ: 454 грамм

Үнэ: 28,800₮

Wednesday, October 15, 2014

Backpacks - Үүргэвчүүд


Сүүлийн хоёр жил тун эрэлт хэрэгцээтэй байгаа цүнхний тренд бол үүргэвчүүд юм. (:

Үүргэвчийг зөвхөн кет, спорт загварын чөлөөт хувцас дээр өмсөхгүйгээр өдөр тутмын сургууль, оффисын амьдралд хэрэглэхэд эвтэйхнээс гадна тун чиг загварлаг хэрэг болжээ ((:

Хүнд цүнх нэг талдаа үүрсээр байгаад нуруугаа далийлгачихсан над шиг олон мянган ном, хэрэгтэй хэрэггүй юм чирж явдаг бүсгүйчүүдэд бүр нэг азны коля болж байгаа биз? :D

Foreo - Luna Silicone Cleanser

Foreo нь Швед гоо сайхан болон ахуйн хэрэглээний дэвшилтэт технолог нэвтрүүлэгч брэнд юм. Тэд Foreo Luna хэмээх силикон "үс"-тэй Clairsonic-н ямар ч сүүлийн үеийн соник цэвэрлэгч багснаас хэд дахин илүү хэмээн өрсөлдүүлэхээр зах зээлд гаргаж ирсэн нь 2014 оны Шилдэг Бүтээгдэхүүнээр ELLE, болон Allure сэтгүүлийн Annual Beauty Awards хүртсэн байна. Албан ёсны үнэ нь 200 ам.доллар.

Tuesday, October 14, 2014

Dove Dry Shampoo


Dove хуурай шампунь, үснийхээ угруу цацаад хэсэг байлгасны эцэст нарийн шүдтэй самаар сайтар самнахад үс угаасан мэт хөвсийж, тослог нь арилан сайхан үнэртэй болно. (:

Үнэ: 16,500₮

Nude Lips


Nude lips буюу нүцгэн, арьсны өнгөтэй уруул сүүлийн хэдэн жил тренд болж байна. Нүд, хацраа тодоор будсан тохиолдолд хийхэд маш тохиромжтой, "зөв" хийж чадвал их гоё харагддаг.

Thursday, October 9, 2014

The Body Shop - About the Brand

1970 онд Anita Roddick машин засварын гараж-д The Body Shop нэртэй бяцхан лангуу дээр хоёр гэрийн эзэгтэй цагаац бүсгүйчүүдийн хамт байгалийн гаралтай найрлагуудаар гэрийн нөхцөлд хийсэн саван, шампунь гэх зэргийг зарж байхтай тааралджээ.



Wednesday, October 8, 2014

ELF studio - Blush Palette - Хацар өнгөлөгчдийн цуглуулбар





4 төрлийн хацар өнгөлөгчийн цуглуулбар. Авсаархан, хүнд хөөрхөн бэлэг болохоор (:
Матт болон гялалзагч өнгөнүүдтэй ба бүгдийг нь багсаараа нийлүүлэн хэрэглэж "онцгой" өнгө гарган авах боложтой. (;