Wednesday, October 8, 2014

ELF studio - Contouring Blush & Bronzing Powder - Хацар өнгөлөгч болон сүүдэр



Матт хацар өнгөлөгч болон сүүдэр. Сүүдэр нь хэтэрхий бараан, гялалздаг биш тул будалтыг маш "натурал" харагдуулдаг. Энэ хос нь Nars-ын алдарт Blush and Bronzer-ын exact dupe нь юм. (:

e.l.f. studio - Warm Bronzer - Сүүдэр & Контур


камерын гэрэлд

ELF - Eyes Lips Face - About the Brand

2004 онд 23 настай Joseph Shamah (Бизнесийн чиглэлийн шинэхэн төгсөгч) болон 31 настай Scott Vincent Borba (Hard Candy-н үндэслэгчдийн нэг, гоо сайхны бизнесийн салбарт насаараа шахуу ажилласан) нар New York хотноо бүсгүйчүүдэд "боломжийн" үнэтэй хэрнээ чанартай, өргөн сонголттой гоо сайхны брэндийг санал болгохоор e.l.f. Cosmetics-ийг үүсгэн байгуулжээ.

Monday, October 6, 2014

Blake Lively бие давхар гэнэ (:


Gossip Girl -ын фенүүд байна уу?

Блейк болон түүний нөхөр Ryan Reynolds нар анхны хүүхдээ хүлээж байгаа гэнэ ээ. Гоё юм өө. Блейк өөрийн цахим хуудас болох Preserve-т энэ зургыг бусад жирэмсэн бүсгүйчүүдийн зурагтай оруулж, ээж болох гэж байгаа бүсгүйчүүддээ баяр хүргэе гэсэн хаягтайгаар оруулсан байна. Тэрээр 30 гаруй хүүхэдтэй болохыг хүсэж байна хэмээн нэгэн ярилцлагандаа тоглоом хийсэн байна. Түүний нөхөр Scarlett Johansson-той өмнө нь гэр бүл байсан ба Скарлетт ч энэ жил шинэ нөхөртэйгөө өнхны хүүхдээ хүлээж байгаа юм байна. (:

Thursday, October 2, 2014

ConAir - No heat Hair Curler - Үс гэмтээхгүйгээр буржийлгагч




Taylor Swift-ийнх шиг жигд долгиолсон үс засалтыг хайч, индүүгээр үсээ гэмтээхгүйгээр хиймээр байна уу? :D

Con Air-ын  үс буржийлгагч "саваа"-нуудыг танилцуулаж байна. Та үсээ үл ялиг норгоод хэсэгчлэн үзүүрээс нь уг хүртэл ороож тулахаар нь "зангидна". Ингээд хэсэг хугацаанд байлгасны дараа тайлахад нэгэн жигд долгионууд үүссэн байх болно. (:

Нэг хайрцаг дотор 10 ширхэг саваанууд байдаг тул ямар ч өтгөн үстэй хүнд хангалттай хүрнэ.

Үнэ: 25,500₮



Wednesday, October 1, 2014

Primer vs. Base - Праймер, бейс-ийн талаар

Праймер, бейс хоёр гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн хувьд ямар ч ялгаагүй - аль аль нь арьсыг будалтанд бэлтгэж өгдөг ба зарим тохиолдолд ямар нэг онцгой үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь нүхжилт, өөг дарах, будагны тогтоцыг удаашруулах, арьсны өнгийг цайруулж харагдуулах гэх мэт.

Праймер нь арьс арчилгааны төгсгөлийн шат байдаг бол (цэвэрлэгээ + тоник + зовхины тос + серум/эссенц + чийгшүүлэгч + нарны тос + праймер), Бейс-ийг нүүр будалтын эхний шат гэж тооцдог, base make-up буюу суурь будалтын эхлэл гэсэн үг. Ийм учраас зарим Солонгосын гоо сайхны брэндүүд бейс-ийг нь суурь будаг шиг түрхээд дээр нь өөр бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр ашиглаж болдог бүтээгдэхүүн гэж сурталчлах гээд байгаа юм шиг санагддаг. Солонгост байдаг охидууд бас тэгж тайлбарлах хандлагатай байдаг юм билээ. Тэднийхээр бол бейс хэрэглэхийн өмнө шаардлагатай бол праймер давхарлах хэрэгтэй юм гэнэ. Гэсэн хэдий ч хүсвэл праймерийг ч гэсэн түрхчихээд дээрээс нь фаундейшн түрхэхгүйгээр явж болох болохоор надад энэ тайлбар утгагүй санагддаг. Дэмий л олон янзын юм түрхэж арьсаа хүндрүүлээд яах вэ дээ, тэгэхдээ тэргүй нэг ижил үүрэг, роль-той байхад, тийм үү?

Праймер/бейс нь:
1. Зовхины (нүд будалтанд бэлтгэх үүрэгтэй ба хялгасан судаснуудыг далдалж, тослог тэнцвэржүүлэн нүдний тень-ий тогтоцыг сайжруулдаг)



2. Сормуусны (сормуусыг урт, өтгөн болгохоос гадна сормуусны будгийн буултыг бууруулдаг)
 Ихэнх тохиолдолд цагаан өнгөтэй байдаг.

3. Арьсны (Фаундейшн, ББ гэх мэт суур будалтын тогтоцыг сайжруулж, арьсны өөг илүү сайн далдлах зорилготой)

Танд энэ нийтлэл таалагдсан бол RainbowGl Фейсбүүк хуудсаар Энд дарж зочлон бусад мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй аварай (:

Queen Helene - Mint Julep Masque

Хар батга, хэт сунасан нүхжилт, хэт тослогжилт, хүрээлэн буй орчны бохирдол зэргийг гүн цэвэрлэх ногоон шавран маск. Queen Helene нь 1930-аад оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгалийн гаралтай найрлагууд ашигладаг АНУ-н арьс арчилгааны брэнд юм.