Monday, March 2, 2015

Beauty Blender - Complexion Magic - Фаундейшн ямар ч өөгүй түрхэх шилдэг арга



Нүүрэндээ крем ч юм уу, ямар нэгэн шингэн суурь будаг түрхэхээр бөөгнөрөөд нэг л шингэцгүй, хэтэрхий будмал ч юм шиг харагддаг даа? Ялангуяа хэт хуурай, сөрдийсөн арьстай бол эсвэл батга, овон товон ихтэй нүүрэнд будаг наалдуулж түрхэнэ гэдэг хүндрэлтэй байдаг.

Багсаар будах мөн сайн ч багс гүйсэн мөрүүд үлдчихээд байдаг шүү дээ. Над шиг эв хавгүй залхуумаа багсаар шингэн суурь будаг түрхэхдээ тун анхааралтай, цаг зав зарцуулж олигтойхон гэрэлд харахгүй бол хөгийн юм гараад явах энүүхэнд.

Тэгвэл хэдхэн жилийн өмнө зөвхөн Hollywood-н оддын make up artist-ууд хэрэглэдэг байсан The Beauty Blender (махчилж орчуулахад - гоо сайхан хутгагч лол) масс худалдаанд гарснаар энгийн мань мэт нь аль болох эвтэйхэн нүүрний будагтай арьстай болох боломжтой болжээ.



Энэ жижигхэн sponge-ийг хүйтэвтэр усаар норгохоор хөөгөөд арай том, бамбагар болчихно. Тэгээд суурь будгандаа дүрж байгаа юм шиг сайтар шингээгээд нүүрэндээ хөнгөхөн дарж түрхэнэ. Огт будаагүй, төрөлхийн ийм сайхан арьстай ч юм шиг харагддаг. Дээрээс нь өө дарагч, гэрэл, сүүдэр гэх мэтийг хэрэглэдэг бол мөн адил хөнгөн дарж түрхэнэ. Аймар будмал харагдаад байдаг хүүхнүүдэд май хөөе, энд нэг ийм юм байдым шүү гээд хэлээд өгчихмөөр санагддаг болтол таалагдсан. Одоо ганц, хоёр запастай болох санаатай...



No comments:

Post a Comment