Шинэ жилийн баяртаа юу өмсөх, үсээ хэрхэн янзлах, нүүрээ хэрхэн будах зэрэг эмэгтэй хүиий асуудлуудаа шийдсэн үү? ((:
Сүүлийн үед шинэ, залуу одууд улаа хивсний ёслол дээр үсээ хэрхэн зассан зургуудыг харан санаа аваарай (:
Tuesday, December 2, 2014
Mybelline - Colour Tattoos
Нүдээ олон өнгийн тень хольж будахаас залхуу хүрдэг үү? Тэгвэл энэхүү тосон будгийг ашиглаад хуруу эсвл багсаараа хэдхэн хоромын дотор маш чамин, "хичээл, зүтгэл гаргасан" юм шиг харагдуулах энгийн будалт хийх боломжтой. Өдөр тутамд хичнээн амар гээч. Дангаараа тогтоц сайтай ч праймер-тай хослуулж хэрэглэвэл өдөржингөө маш тод байдлаа хадгалдаг. Нэг савыг өдөр тутам шахуу ашиглахад 3 сар элбэг ашиглагддаг тул анх үнэтэйвтэр санагдаж болох ч хөрөнгө оруулалт гээд бодчих ((:
Monday, December 1, 2014
First Aid Beauty - Eye Duty - Triple Remedy
Үнэ: 36$
Нүдний доогуур хөх туяатай панда омгийн хүн байна уу? Байвал хөхрөлтийг өнгөлөн далдлаад зогсохгүй, тууштай хэрэглэвэл 1.5 дахин бүдгэрүүлдэг зовхины тос олсон шүү. First Aid Beauty-д хайр зарласан байгааг хүн бүр байгаа байх ((: Энэ зовхины тос ч мөн ялгаагүй санаанд сайхан хүрлээ. Металл түрхэгч нь өглөөгүүр хүйтэн оргиод хавдсан нүдийг бага зэрэг сэргээж өгнө. Хамгийн гол нь өдрийн турш тогтоц сайтай, харшил өгөөгүй. (:
Garnier - Мицеллярная вода (хамгийн сайн цэвэрлэгч)
Хаанаас авсан: УИД-ын Номин супермаркет
Үнэ: 12,999₮
Мицелляр ус гэж (францаар: eau micellaire) гэж Францын Bioderma гоо сайхны брэндийн олон таниулсан маш сайн цэвэрлэгч ус юм. 90-ээд онд Франц-д зохион бүтээгдсэн энэхүү цэвэрлэгч нь яг л ус шиг шингэн бүтэцтэй ба ямар ч үнэргүй бөгөөд хамгийн эмзэг арьсанд ч таарахаар зөөлөн гэдгээрээ олны анхаарлыг татаад байна. Тун зөөлөн хэрнээ маш зөрүүд будгийг ч сайтар арилгадаг. Нүд, уруулын будгаа арилгахадаа хөвөнг мицелляр усаараа норгож, бага зэрэг жин тавих мэт хөнгөн дарж байгаад эвтэйхэн арчихад болно. Мэдээж суурь будгаа энэ янзаар арилгаж болох ч, орчны бохирол хэ өндөр газар давхар нэг цэвэрлэгч хэрэглэх шаардлагатай гэж бодож байна. Энэ Гарниерын мицелляр ус боломжийн үнэтэйгээс гадна Биодерма-ийн уснаас ялгагдаад байх юм огт байхгүй санагдсан шүү. (:

Wednesday, November 19, 2014
Хүүхэлдэйн Сормуус
Тугал шиг урт, өтгөн сормуус ямар нүдийг маш сайхан чимдэг шүү дээ. Хүйтний улиралд сормуусны будаг ч бууж, урсах нь бага байдаг тул сормуусаа янз янзаар будаж туршиж үзээрэй (:
1. Сормуусаа дэрвийлгэх. Сормуусаа дэрвийлгэхэд аль болох угаар нь дарж хэдэн хором барьж байгаад дунд, төгсгөл хэсэгт нь хэд хэд "чимхээрэй". Яг голоор нь тас дарж дэрвийлгэсэн сормуус англи L үсэг шиг хурц өнцөгтэй, эв хавгүй харагддаг. Яаж ч дэрвийлгээд дэрэвгэрээ барьдаггүй над шиг урт, шулуун сормуустай бол дэрвийлгэх гэж цаг алдаад яах вэ :P

Wednesday, November 12, 2014
First Aid Beauty - Ultra Repair Cream
First Aid Beauty сүүлийн үе миний хамгийн дуртай арьс арчилгааны бренд болоод байгаа, энгийн хэрнээ үр дүнтэй (:
Нүүр тань ямар нэгэн юмнаас харшлаад юу түрхсэн нэмэргүй, улам л дордуулаад байвал энэ тосыг хэрэглээд үзээрэй. Гайхалтай зөөлөн бас үр дүнтэй. Хамгийн анх удаа хэрэглэхэд илт мэдрэгдэхүйц өөрчлөлт гарах болно. Туршилтаар арьсны чийгшлийг 169 хувь ихэсгэсэн үзүүлэлт гарсан байна гэдгийг уншаад тагтааны баас гэж бодсон ч яах аргагүй мэдрэгдсэн.
First Aid Beauty брэндийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншаарай. (:

Subscribe to:
Posts (Atom)