Сүүлийн үед Монголд ийм юм байдаг байсан бол, тийм юм байдаг байсан ч бол гэж боддог байсан зүйлс нэг, нэгээрээ бий болоод байгаа ч юм шиг :D. Органик, монгол ногооны хүргэлт боломжийн үнэтэй хийдэг газар гарч ирэхгүй юм байх даа гэж боддог байсан чинь, ашгүй Green Box гараад ирлээ!
19,900₮-өөр долоо хоногт нэг удаа хайрцаг дүүрэн органик ногоо хүргүүлж авна гэхээр янзтай сонсогдож байгаа биз дээ? Грин боксыг эрхэлдэг эгчийн инстаграм нь (@bagibayar) түүхий ногоогоор хийсэн шүүс, шөл, төрөл бүрийн хоолнуудын гоё, гоё зурагнуудаар дүүрэн, ороод үзээрэй! :) (нэгэнт инста орж байгаа юм чинь, намайг бас дагаарай :D @rainbowgl7 )
Зиа тэгэхээр, сүүлийн хагас жил идэвхитэйгээр juicing хийхийг хичээж байна аа. Дан жимсний шүүс шахагчтай болсон ч, жимс, ногоонуудын (fiber) жижиг үртэснүүдийг нь дэмий хаяаад байгаа юм шиг санагдаад блэндертэй болсон. Ингээд байнга хийж уудаг, хамгийн дуртай 2 смүүдиниийхээ орцыг бичиж, оруулъяа гэж бодлоо. :)
1. Лууван, алим болон цагаан гаа
Өөрийн уух хэмжээгээр Лууван, алим хоёроо ойролцоогоор 2:1 (8 лууванд 4 алим гэх мэт) хэмжээтэйгээр жижиглэн хэрчинэ. Бага зэрэг цагаан гааг тусад нь аль болох жижиг хэмжээтэйгээр үрнэ. Бүгдийг нь бэндертээ бүгдийг нь хийгээд дээрээс нь нэг аяга ус хийгээд л болно. Амархан байгаа биз дээ? Лууван бета-каротинаар баялаг, нүдний хараанд их сайн. Цагаан гаа өрөвслийн эсрэг хүчтэй тэмцэгч, эмэгтэйчүүдэд их сайн гэдэг юм байна лээ. :)
2. Спинач, усан үзэм, өргөст хэмх болон лууван
Нэг атга спинач, хоёр атга усан үзэм, хоёр лууван, 1-ээс 2 ширхэг өргөст хэмх - бүгдийг нь жижиглээд блэндертээ нэг аяга усны хамт хийгээд хольно. Мөн адил маш амархан. :)
No comments:
Post a Comment