![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiU4lk3_vOWXitZOQnL5tzitW6JyLY1KoOSMdEMNxup5bK5J45WpjYSfgkE3zeZRJ4mM9oEqxsiLmj0Yge_1eQr_cb993INaEtLIURm1y1YHuH6VlSUXZ8VjW-G0GMxHcyvceybvSB4FKg7/s640/colourpop2.jpg)
Авсан өнгөнүүдээс дургүй өнгө гэж нэг ч байхгүй, бүгд мааш их таалагдсан. Мөн үнийн хувьд ч их боломжийн: нүдний тень-үүд нь 5 ам.доллар бол гэрэлтүүлэгч, хацар өнгөлөгчид 8 ам.доллар байдаг.
Уруулын будагнуудаас зөвхөн ultra matte "шингэн" уруулын будаг нэгийг хэрэглэж үзсэн ч, хэтэрхий хуурайшуулдаг санагдсан. Миний уруул байнга омголтоод байдаг болоод ч тэр үү, матт бүтэцтэй бүтээгдэхүүн тохирохгүй юм шиг байгаа юм. Өнгөний хувьд ярих юм байхгүй, янзтай. Яаж ийм сайн бүтээгдэхүүнийг, ийм хямдхан борлуулаад байна аа гэж их гайхаж байна. Калифорнид үйлдвэрлэдэг гэж байгаа, хөдөлмөрийн хөлсөөс авахуулаад зардал гэж найгүй л юм байх ёстой баймаар.. :)
colourpop.com цахим хуудсаар нь зочлон үзээд, надаар дамжуулж захиалах боломжтой шүү :)
No comments:
Post a Comment